Иргэдийн хадгаламж 18 тэрбум төгрөгөөр өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-13 18:16:30
Увс /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Монголбанкны салбараас энэ оны эхний 8 сарын банк санхүүгийн эдийн засгийн үзүүлэлтийг товч танилцууллаа. Аймгийн дүнгээр нийт зээлийн багц 170,6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,3 хувь буюу 7,0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 12,1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,4 хувь буюу 0,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй, иргэдийн орлого тогтмол бус байгаатай холбоотой юм байна. Харин татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу иргэдийн харилцах хадгаламж 117,3 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тэрбум төгрөгөөр өсчээ.
Увс аймгийн Тариалан сумын Борхавцал, Өмнөговь сумын Орлогын голын чиглэлд алт олборлож байгаа 300-гаад иргэдэд Увс аймаг дахь Монголбанкны салбараас өнгөрсөн сард сургалт сурталчилгааны ажлыг хийсэн байна.
Одоогоор Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915,30 грамм байгалийн төрц алтыг Монголбанкны Эрдэнэсийн сан 10 хувийн нэмэгдэл үнээр энэ 9-р сарын 4-нд худалдан авсан мэдээтэй байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ