Н.Тавинбэх: Орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувьтай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах асуудлыг зохицуулах журмыг баталж, өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад нийт 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.
1672 өдөр