Богд хааны ном, товхимлоос дэлгэн үзүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
хаан, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямын мэлмий
гийсний 150 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг угтаж Богд хааны
ордон музейд өчигдөр хутагтын өөрийнх нь зохиосон ном бүтээлийн
эмхэтгэлийн бар, бичмэл эхүүдийг дэлгэлээ. Хааны зарлиг лүндэн, шашин
номыг дэлгэрүүлэх тухайд бүтээсэн Хүрээ барын Ганжуур, Зэс барын
Жадамба, Хүрээ барын Данжуурын эх судар зэрэг нэн ховор содон ном судрыг
анх удаа олон нийтэд толилуулж байна.
2198 өдөр