Халимагт Чингис хааны хөшөө босголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-11 13:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Яшкуль дүүргийн Привольный сууринд Чингис хаанд зориулсан анхны хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөө дурсгалын цогцолборын нээлт  10 дугаар сарын 9-нд болжээ.

Нийт 4.5 м өндөр, 2.5 орчим тонн жинтэй тус хөшөөний суурин дээр хуучин монгол  тод үсээр Чингис хааны нэр болон амьдарсан оныг товойлгон сийлж,  Чингис хааныг өргөн зогсох дөрвөн дайчнаар чимсэн байна. Их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудын туг далбааг байрлуулжээ. . "Улан-Хееч" үйлдвэрийн ерөнхий захирал Жанр Сангажиев “Энэхүү хөшөө дурсгалын цогцолборыг барьж байгуулах санаа захирал Пурва Менкнасуновынх. Түүний эхлүүлсэн ажлыг нь бид үргэлжлүүлсэн. Энэ нь олон түмний мөрөөдөл байсан. Барилга угсралтын ажлыг хувьцаат компанийн мөнгө, Бүгд найрамдах улсын оршин суугчдын хандив тусламжаар гүйцэтгэсэн" гэж ярьжээ. 

Холбоотой мэдээ