Богд хааны ном, товхимлоос дэлгэн үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-11 13:07:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хаан, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямын  мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг угтаж Богд хааны ордон музейд  өчигдөр  хутагтын өөрийнх нь зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эхүүдийг дэлгэлээ. Хааны  зарлиг лүндэн, шашин номыг дэлгэрүүлэх тухайд бүтээсэн Хүрээ барын Ганжуур, Зэс барын Жадамба, Хүрээ барын Данжуурын эх судар зэрэг нэн ховор содон ном судрыг анх удаа олон  нийтэд  толилуулж байна.

Зарим  ховор судар бичиг, ном бүтээлийн эмхэтгэл нь үзэсгэлэнг зохион байгуулагч судлаач, цуглуулагч Р.Бямбаагийн  хувийн цуглуулга юм. Судлаач Р.Бямбаа “VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн судар, ном бүтээлд өнөөгийн нийгэмд шашин доройтож, хүмүүс шашнаа үл хүндэтгэдэг болохыг зөгнөн бичсэн нь бий. Лам нар сахил санваараа сахиж явах, номоо үзэхийг ч бас нарийн сургасан байдаг. Өнөөдөр шашнаа дээдлэхгүй лам нарыг үзэн ядаж буй нь нийгэм цаг үеийн байдал доройтсон болохын нэг илрэл юм. Үзэсгэлэнд дэлгэсэн эдгээр судар бичгүүд бол VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн зохиол бүтээлүүдийн нэг хэсэг нь юм” гэлээ. 

Холбоотой мэдээ