Арвайхээрийн төв захын үйл ажиллагааг нээлээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, өнөөдөр төв захын үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Захад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэдийн зүгээс “орлого байхгүй, банкны зээл төлөлт болчихлоо, хүнсний хадгалах хугацаа дуусч, муудлаа” гэх гомдол, саналыг байнга ирүүлж байгаа тул захын хорио цээрийг цуцлаад байна. Бизнес эрхлэгчид Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу ажиллах юм.
2612 өдөр