Энэ онд 655 айлын 21 орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-18 10:07:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил аймгийн хэмжээнд 37.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Үүнээс Арвайхээр суманд Хүүхэд, залуучуудын ордон, 150 хүүхдийн цэцэрлэг, спорт заалууд зэрэг 30 орчим барилга, 6 километр авто замын шинэчлэлт, 1500 м.кв авто машины зогсоол шинээр баригдах юм.
2013-2016 онд Өвөрхангай аймагт 1156 айлын 36 орон сууц, 2017 онд 132 айлын 6 орон сууц ашиглалтад орсон бол 2018 онд 655 айлын 21 орон сууц баригдаж байна.      
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ