“Гэрээр айлчлагч”-дыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-13 22:19:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэр бүл дэх тулгамдсан асуудлыг илрүүлж шийдвэрлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах, мэдлэг, чадвар олгох, орон нутагт гэр бүлийг дэмжих нийгмийн суурь үйлчилгээний төрөл хэлбэрүүдийг бий болгохоор “Гэрээр айлчлагч”-дыг бэлтгэж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас орон нутагт  зохион байгуулж буй “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэрээр айлчлагчдыг бэлтгэх сургалтыг  6-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд 19 сумын гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, сайн дурын идэвхтэний төлөөлөл зэрэг 80 орчим хүн хамрагдаж, гэрээр айлчлах зорилго, аргачлал, үүргийн талаар сурч мэдэв. “Гэрээр айлчлагч”-д  зорилтот бүлгийн айл өрхүүдээр сард хоёроос доошгүй удаа орж, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн талаар өрхийн гишүүдийн хүсэл сонирхол санаачилгад тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах юм.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ