Хиргисүүр ухаж байсан этгээдүүдийг газар дээр нь баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-13 22:54:21
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Есөнзүйл сумын 3-р багийн нутаг "Хайрханы ар" хэмээх газар булш ухаж, сүйтгэсэн иргэдийг аймгийн Цагдаагийн газраас илрүүлжээ.
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн ажилтнуудыг очиход гурван иргэн багаж хэрэгсэл бэлдэн, хиргисүүр ухаж байсныг үйлдэл дээр нь баривчлан, шалгаж байна.
Соёлын өвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эдгээр иргэд уг хэрэг, зөрчлөө эртнээс бэлтгэн төлөвлөж байсан гэдэг нь багаж, хэрэгслээс харагдаж байгаа болохыг тус газраас мэдээлэв.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ