Цагийн хуваарь зөрчсөн дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрөл, бараа, орлогыг хураалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг зарим дэлгүүрүүд аймгийн Засаг даргын захирамжийг зөрчин архи, согтууруулах ундаа худалдаж байгаа тухай мэдээлэл Цагдаагийн газарт иржээ.
Энэ дагуу хяналт, шалгалт хийж, Арвайхээр сумын 9 дүгээр баг дахь "Их богд", "Ихэр од", "Оргих тас" супермаркетууд нь цагийн хуваарь зөрчин архи зарж байгааг илрүүлсэн байна.
Зөрчил гаргасан супермаркетуудаас хууль бусаар олсон орлого, бараа бүтээгдэхүүн буюу 54 нэр төрлийн 411 литр архи, 23 нэр төрлийн 709 литр пиво, согтууруулах ундааг болон худалдах тусгай зөвшөөрлийг хураан авч Мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр болоод байна.
Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/531 захирамжаар зуны улиралд архи, согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 08.00-23.00 цагаар тогтоосон байдаг юм.

Б.Батчимэг