Бүрд сум хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гаргахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-18 10:52:13
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2017 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөр Бүрд суманд амжилттай хэрэгжиж байна.
Тус суманд 0-18 насны 1103 хүүхэд байгаа ба хүүхдүүдийн ахуй амьдрал, нөхцөл байдлын судалгааг нарийвчлан гаргахаар ажиллаж байгаа аж. Мөн “Сумын хүүхдийн төлөө зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, албан байгууллага бүр “Гэр бүлийн зөвлөл”-тэй болох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан тоглоомын талбайн зураг төслийг боловсруулан иргэдийн хандив тусламжаар барих, сумын спорт заал, соёлын төвийг хүүхдэд үнэ төлбөргүй ашиглуулах, хүүхдийг хөгжүүлэх клуб, дугуйлан, сургалтыг хичээллүүлэх, сургуулийн хичээлийн байр, дотуур байранд цэвэр усны шугам оруулах зэргээр ажиллаж байгаа юм.
Сумын хэмжээнд хүүхэд хөгжүүлэх 14 клубт давхардсан тоогоор 320 гаруй хүүхэд хамрагдаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ