Баруун бүсийн эрчим хүчний салбарын спорт наадам эхэллээ
Ховд/МОНЦАМЭ/ “Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК”-ийн үүсч хөгжсөний 70 жил, “Дөргөний Усан цахилгаан станц” үүсч хөгжсөний 10 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан Баруун бүсийн аймгуудын Эрчим хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний салбарын уялдаа холбоог сайжруулах, ажилтан албан хаагчдыг биеийн тамир, спортод өргөнөөр хамруулах, идэвхжүүлэх зорилгоор “Баруун бүсийн Эрчим хүчний ажилтнуудын спортын наадам-2018” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
2569 өдөр