Ховдод ЭЕШ-ыг Жаргалант сумын 2 дугаар сургуулийн байранд авна
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт 06 сарын 14, 15, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Ховд аймагт 1400 гаруй хүүхэд Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх гэж байна.
Давхардсан тоогоор Математикийн хичээлээр 903, Монгол хэлээр 454, Нийгмийн ухааны хичээлээр 716, Англи хэлээр 331, Орос хэлний хичээлээр 24, Газар зүйн хичээлээр 39, Физикийн хичээлээр 410, Биологийн хичээлээр 240, Химийн хичээлээр 247, Монгол улсын түүхээр 13 хүүхэд ЭЕШ өгөх юм. Мөн Монгол хэл бичгийн шалгалтанд энэ жил төгсөж буй 1291 сурагч, өмнөх оны төгсөгчдөөс 123 хүүхэд ЭЕШ-нд дахин орж шалгуулах юм.
2525 өдөр