Төсөл, малчдын нөхөрлөлүүдийн оролцоотой аялал жуулчлалын эко бааз байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-24 10:41:48
Ховд/МОНЦАМЭ/ Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал төслийн хүрээнд байгуулагдсан малчдын нөхөрлөлүүд байгалийн нөөцийн хамтын менежментэд суралцаж, харилцан туршлага солилцох уулзалтыг өнгөрсөн 7 дугаар сард Ховд аймгийн Дарви сумын “Сутай хайрхан” эко бааз, Чандмань сумын нутаг “Дөргөнэ хатан” эко бааз дээр тус тус хийсэн юм.
Төслийн зорилго нутгийн иргэдийг мэдээлэл, сургалтаар хангах, мэдлэг мэдээлэл солилцох боломж бий болгох, тэдний зохион байгуулалтад орох боломж бүрдүүлэх, газар ашиглалтын төлөвлөлтөд орон нугийн иргэдийн оролцоог сайжруулах, улмаар байгаль хамгааллын үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Энэхүү төслийн үйл ажиллагааны үр дүнд Ховд аймгийн Дарви суманд 4,Чандмань суманд 4, Хөвсгөлийн Баянзүрх 11,Хэнтийн Дэлгэрхаан 6 нийт 25 байгалийн нөөцийн хамтын менежметийн нөхөрлөлүүд үүсэн байгуулагдаад байна.
Эдгээр нөхөрлөлүүд байгаль, бэлчээрийн даацанд тохирсон малтай, ан амьтан нь элбэг, төрөлх нутагтаа ээлтэй,малчин бидний амьжиргаа дээшлэн сэтгэл хангалуун хамт олноороо эв нэгдэлтэй сайхан амьдрах эрхэм уриатай юм.
Энэ хугацаанд унаган байгалиа онгон төрхөөр нь хадгалж яваа малчдыг байгалийн нөөцийг зохистой ашиглах,бэлчээрээ хамгаалах, малын ашиг шим, ноос, сүү цагаан идээг боловсруулах, дэвшилтэт технелогид суралцах, хоршиж ажиллах, хамтын хөдөлмөрт сургаж олон амьдрах ухааны сургалт, хэлэлцүүлэг явуулсан байна. Ингэхдээ нутгийн иргэдийг түшиглэж, тэдний оролцоо, байгалиа хамгаалж, амьдрал ахуйгаа авч ирсэн уламжлал, санаачлага, шийдвэрийг хуулийн хүрээнд орон нутгийн удирдлага, төслийн байгууллага дэмжиж ажилласан байна.  Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал төслийн үйл ажиллагааны дүнд  зорилтот багийн малчид нөхөрлөл байгуулах саналыг дэмжиж Дарви суманд Мөрөн багт “Сутайн баялаг Мөрөн”, “Баян хөвхөр, “Тунгалаг урт”, “Сутай хайрхан“, Чандмань сумын Тахилт багт “Баян бүдүүн”, “Мөнгөн ембүү”, талын булаг багт ”Ноёлогч”, ”Бумбатын хишиг” нэртэй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд байгуулагджээ. Эдгээр нөхөрлөлүүдэд дээрх багийн малчдын оролцоо, манлайлал, хэрэгжилтийг хангаж ажилласнаар “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн  үр дүнд малчдын санаачилга, оролцоо, дэмжлэгээр шинээр Ховд аймагт Дарви суманд “Сутай хайрхан”, Чандмань суманд “Дөргөнэ хатан” нэртэй хоёр аялал жуулчлалын эко бааз байгуулагдлаа. Энэхүү эко бааз нь малчид өөрсдөө өөрт байгаа давуу талаа ашиглах, нөөц боломжоо арвижуулж, заавал малын тоог өгсөх замаар бус цөөн тооны  чанартай эрүүл малтай байж, бусад өөр эх үүсвэрээс орлого олох санал гаргаж эко бааз байгуулахыг малчид өөрсдөө санаачилж, өөрсдөө авч явах шийдвэр гаргасан байна.
Малчид бизнес төлөвлөгөө боловсруулахдаа хүн бүрийн саналыг сонсож нэгтгэж оруулсан нь хөрсөн дээрээ  эко бааз болон хэрэгжиж,амжилтад хүрэх суурь болж чаджээ.
Малчид, төслийн дэмжлэгтэй байгуулагдсан дээрх эко баазууд ховдчуудын хувьд ая тухтай амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болоод байна.
Дэ нэйче Консерванси ОУБ  дэлхийн 73 оронд ажилладаг. 2008 оноос Монголд үйл ажиллагаа эхлүүлж,өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван өөр экосистемтэй, гурван өөр аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хамтын менежменттэй төслийг дэмжиж ажилласан.
Дэ Нэйче Консерванси  /ТИС/Төсөл 2015-2018 онуудад хэрэгжсэн “Экосистемийн үйлчилгээ” төслийн үргэлжлэл болон “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн өнгөрсөн оны 7 дугаар сараас Ховд аймгийн Дарви, Чандмань, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хэрэгжүүлж байна.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ