Төв аймагт ургац хураалт 80 хувьтай байна
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 80 хувьтай байна. Үр тарианы ургац хураалт 80 хувь, төмс, хүнсний ногоо 98 хувь, бусад тосны ургамал, тэжээлийн таримлын ургац хураалт тооцоот хугацааны дагуу явагдаж байна. Энэ жил улаанбуудай 90 мянган тонн, хүнсний ногоо 10 мянган тонн, төмс 76 мянган тонныг тус тус хурааж авна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
2511 өдөр