Авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахаа амлаж, гарын үсгээрээ баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-14 21:57:56

Төв /МОНЦАМЭ/. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт маргааш Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. Сургалтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөлөөс санаачлан явуулж байгаа аж.

Тус сургалтын үйл ажиллагаа нь сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах аргачлал өгч, улсын болон орон нутгийн байгууллагаас баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулж, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэнэ гэлээ.

Сургалт эхлэхийн өмнө 2019 онд "Авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах" мэдэгдэлд нийт удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид гарын үсэг зурснаар эхлэх гэнэ. 

Уг  сургалтад  27 сумын ИТХ-ын болон засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны удирдлагууд болон хууль, эрх зүйн мэргэжилтнүүд нийт 137 албан хаагч хамрах ажээ.

Сургалтын хөтөлбөрт орсон өөр нэг чухал арга хэмжээ нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах” аймгийн зөвлөлөөс зарласан болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа болно. Уралдааны зорилго гэмт хэрэг зөрчилгүй сургууль, цэцэрлэг, архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байгууллага, хамт олон, айл өрхийг алдаршуулан, үлгэр дууриал болгох зорилготой аж. Уг болзлыг хангасан хамт олон байгууллага, айл өрхөд  шагнал гардуулна гэж Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Ариунзаяа мэдээллээ.


Холбоотой мэдээ