11 сумын 264 малчин өрхөд тусламж хүргэжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ-аас өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд зудын эрсдлийг эртнээс бууруулах тодорхой дэмжлэг үзүүлж байна. Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Овоо, Баянбулаг, Баян-Өндөр, Заг, Галуут, Гурванбулаг, Өлзийт, Хүрээмарал, Шинэжинст, Эрдэнэцогт зэрэг 11 сумын зорилтот бүлгийн 264 малчин өрхөд тухайн тусламж хүрч байна.
1620 өдөр