Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-23 10:08:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 26, 27-нд хангай болон тал хээрийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орохыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Салхи 25, 26, 27-нд ихэнх нутгаар 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг мөн сануулав.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, тал хээрийн нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 граудс дулаан байх аж. Харин говийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ