Баянхонгор аймаг “Улбар шар” түвшинд шилжин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-26 14:59:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд Баянхонгор сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад буй. 

Мөн коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа юм. Үүнд:

- Олноор цуглахгүй байх

- Гэрээсээ гарахгүй байх,

- Өрөө тасалгаагаа агааржуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх,

- Гудамж талбайд нус, цэр, шүлс, хог хаяхгүй байх.

- Гараа сайтар савандаж угаах,

- Амны хаалтаа тогтмол зүүж, 2 цаг тутам солих хувийн ариун цэврээ сахих, 

- Бага насны хүүхэд, сургуулийн хүүхдүүдийг гадуур явуулахгүй байх, 

- Хүнс, эм тариа худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, бусад сум руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ