Шуурхай хариу арга хэмжээний баг Улаанбаатарт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-23 10:09:11

Баянхонгор /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны захиалгаар шуурхай хариу арга хэмжээний таван хүний бүрэлдэхүүнтэй баг Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод нэг сарын хугацаатай ажиллахаар боллоо.

Тус багт Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Нэгдсэн эмнэлгийн их эмч, сувилагч, халдвар судлаач, жолооч нар багтжээ.

Коронавирусний эсрэг вакцинд хамрагдсан дээрх алба хаагчид ийнхүү Улаанбаатар хотод голомтод нэг сарын хугацаатай ажиллахаар болж байна. 

Холбоотой мэдээ