Баянхонгор сумын 102, 229 дүгээр байрыг хяналтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-26 15:10:29

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо дөрөв болсныг бид мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдалтай холбогдуулан Баянхонгор сумын 102, 229 дүгээр байрыг мэргэжлийн байгууллагууд хяналтад авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. 

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, гэртээ зочин урихгүй, гадны хүн хүлээн авахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, аймгийн Онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахин биелүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэх, маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ