Талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт болов
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгууллаа. Энэхүү сургалтаар Усны тухай Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, Усны бохирдлын асуудал, Усны хяналт шинжилгээ, мэдээллийн сан, Уул уурхайн усны менежментийн тухай ойлголт, оролцооны сайн туршлагууд, Орхон голын сав газрын байгалийн нөхцөл, усны нөөцийн бүрэлдэн тогтох онцлог, Орхон сав газрын усны нөөцийн өнөөгийн болон цаашдын хэрэглээний төлөв, тулгамдсан асуудал, Чулуут голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсуулах судалгаан ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
1990 өдөр