Архангай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-04 16:27:13

Архангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам 7-р сарын 10, 11-ний өдөр болно.

Баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар ажлын хэсгүүд наадмын бэлтгэл ажлыг хангаж байна. Наадмаар үндэсний бөхийн барилдаан, хурдан морь, сурын харваа, шагайн харвааг зохион байгуулахаас гадна наадамчдын дунд гар бөмбөг, шатрын тэмцээнүүдийг насны ангиллаар зохион байгуулах юм.

 

Холбоотой мэдээ