Архангайн Граунд гольфын тамирчид олон улсын тэмцээнд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-01 23:52:46

Архангай /МОНЦАМЭ/. Граунд гольфын Олон улсын нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 29-30-ны өдөр Төв аймгийн "Чингэсийн хүрээ" жуулчны баазад болж, 11 орны 472 тамирчин оролцжээ. 

Архангай аймаг багийн амжилтаар тэргүүн байр эзэлж, аваргын цом өргөмжлөл, хувийн амжилтаар эрэгтэйчүүдээс Ө.Бямбадорж 2-р байрт орж мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс Ч.Оюунгэрэл мөн мөнгөн медаль хүртлээ.

Аймгийн нийт тамирчдаас 6 тамирчин 7 алтан бөмбөгийн эзэн болж, тэмцээнийг тэргүүлсэн байна. Ингэснээр 2018 онд Ази тивийн анхны аварга, 2017, 2019 онд олон улсын нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж хошой аварга болжээ. Тамирчдын нэг 5 настай М.Ананд хамгийн залуу тамирчнаар шалгарч, тус тэмцээнийг зохион байгуулагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас шагналаа гардан авсан байна.

Холбоотой мэдээ