Архангайд 65 өрхийг малжуулжээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний газраас энэ онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Булган, Эрдэнэбулган, Цахир, Цэнхэр сумдад хэрэгжүүлж, цөөн малтай 65 өрхөд нийт 300.0 сая төгрөгийн мал худалдан авахад зуучилж малжуулан, залуу малчин өрхийн малын тоо толгойг өсгөн, өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
1927 өдөр