ЗДТГ-ын байраа бүрэн засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-19 12:22:52

Архангай /МОНЦАМЭ/. Хангай сум 2018 оны давсан орлого болох 101.060 сая төгрөгөөр сумын ЗДТГ-ын байраа иж бүрэн засварлажээ.

Барилгын ажлыг “Гурван тамир” ХХК гүйцэтгэсэн бөгөөд наадмын өмнө хүлээлгэж өгсөн байна. Хангай сумын ЗДТГ-ын байр нь 1958 онд буудлын зориулалтаар баригдаж, ашиглалтад орсон дүнзэн барилга юм.

Тус байрыг буудлын зориулалтаар ашиглаж байгаад 1992 оноос сумын ЗДТГ ашиглаж эхэлсэн юм. Үүнээс хойш жил тутам урсгал засвар, 2010 онд их засвар хийсэн байдаг.

Энэ жилийн бүрэн их засвараар дээвэр, хаана, тааз, цонх, шал гээд бүгд засварт оржээ. Мөн халаалтын зуухыг нь хүчин чадал өндөр зуухаар сольж, бүх пааруудыг шинэчилжээ. 

Холбоотой мэдээ