Дурангаар бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа хийв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-19 11:53:26

Архангай /МОНЦАМЭ/. Зүүн бөөрний хорт хавдартай гэж оношлогдсон Архангай аймгийн иргэн 61 настай А.Д-д  аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар  ЕМА дор дурангаар зүүн бөөрийг авах мэс заслыг долдугаар сарын 17-нд амжилттай хийлээ.

Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.


Холбоотой мэдээ