Хүндийн өргөлтийн шоу тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-18 15:47:57

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Пауэрлифтингийн холбооноос санаачилж "Архангай аймгийн хамгийн хүндийг газраас татагч" нээлттэй шоу тэмцээнийг анх удаа Г.Дэмид жанжны талбай дээр зохион байгууллаа.

Хүүхэд залуусыг эрүүл чийрэг, өв тэгш бие бялдартай болгож, чөлөөт цагийг нь үр дүнт:эй өнгөрөөх зорилготой тус тэмцээнд Архангай, Эрдэнэт, Сэлэнгэ, Өвөрхангай, Улаанбаатар хотоос ирсэн тамирчид хүч чадлаа сорьсон юм.

Тэмцээнд насанд хүрэгч, өсвөр үе гэсэн хоёр насны ангилалд 60 тамирчин 10 жинд өрсөлдлөө. Пауэрлифтингийн үндсэн гурван төрөлт хүчний спортыг орон нутагтаа хөгжүүлж байгаа “Стронг мэн” клубын тамирчид энэ тэмцээний жин тус бүрт амжилт үзүүлжээ.   

Холбоотой мэдээ