Боом өвчний үүсгэгч илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-27 21:52:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 14-ний хооронд Эрдэнэбулган сумын хэмжээнд боомын хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэжээ. Тус боомын хяналтын шинжилгээгээр цуглуулсан сорьцыг бичил харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ хийхэд боом өвчний үүсгэгч илрээгүй байна. 

Боомын хяналтын шинжилгээнд аймгийн ХАСУ худалдааны төвийн махны лангуу, малчдын зах, зоогийн болон цайны газрын хоол үйлдвэрлэлийн хэсэг, тогооч нараас шинжилгээ авчээ. Мөн түүхий эдийн цэгээс авчээ. Хяналтын шинжилгээгээр зөвхөн шинжилгээ аваад зогсохгүй сургалт, мэдээллийг өгч, гарын авлага тараасан байна  

Холбоотой мэдээ