Архангайн "Алтан намар" өдөрлөг боллоо
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотод "Алтан намар" өдөрлөгийн арга хэмжээ болж байна. Тус өдөрлөгт газар тариалан, төмс, хүнсний ногоо, нарийн боов, хоол үйлдвэрлэл, худалдаа, үсчид, оёдолчин, мал аж ахуй, Архангайд үйлдвэрлэсэн үхрийн ширэн болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүд, цагаан идээ гэх мэтчилэн ХХАА-н салбарын 13 холбоо, хоршоо, нөхөрлөлийн 200 гаруй ААН, бизнес эрхлэгч мөн таван төсөл хөтөлбөрийн байгууллага гээд оролцож байна.
1976 өдөр