ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах хурал болж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-18 15:36:08

Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 119 дүгээр тушаалаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан.

Журмын дагуу өнөөдөр төсөл сонгон шалгаруулах хурлыг явуулж байна. Аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 17 сумын нийт 60 төсөл ирсэн.

Төсөл сонгон шалгаруулах хурлаар материалийн бүрдэл хангасан хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 10, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 16, газар тариалангийн дөрвөн төсөл, мал аж ахуйн хоёр төсөл гээд 9 сумын  нийт 32 төслийн танилцуулгыг сонсож, журмын дагуу оноогоор үнэлж байна.    

Холбоотой мэдээ