Өгийнуурын эмнэлгийнхэн "Энх сүрэг–10” хөтөлбөрийг санаачлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-04 16:49:35

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын ЭМТ–ийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор эмнэлгийн ажилтны ҮЭХ-той хамтран “Энх сүрэг-10” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд сүрэг бүрдүүлэх саналыг сумын малчдад тавьж байгаа аж. Үүнийг дэмжиж, Тоглох багийн малчин Ж.Цовоосүрэн, Дойт багийн малчин С.Мөнхтөгс, Орхон багийн малчин Д.Энхболд нар 30 эм хонь өгчээ. Хамт олныхоо хурлаар “Энх сүргийн эзэн” болох ажилтныг сугалахад лаборант Д.Цэндхорол, Нярав П.Энхболд, багийн эмч Н.Нарантуяа нар тодорсон байна.

Хөтөлбөрийн дагуу ЭМТ, ҮЭХ, ажилтан гэсэн гурван талт гэрээг байгуулжээ

Холбоотой мэдээ