Гал унтраах 51-р ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-28 16:59:11

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-ын гал унтраах 51-р ангийн түүхт 50 жилийн ойн баярын жагсаал болж, аймгийн удирдлагууд болон ОБЕГ-ын төлөөлөл, ОБГ-ын үе үеийн дарга, удирдлагууд, ахмад ажилтнууд, алба хаагчид оролцлоо. 

Энэ үеэр аймгийн ГХУСАЗСЗ-өөс "БМНС" ХХК-тай хамтран ОБГ-ын албанд Hyundai sonata-6 автомашиныг, аймгийн Засаг даргын зүгээс 12 хүний багтаамжтай завийг хүлээлгэж өглөө.

Гал унтраах анги нь 1969 оны 04-р сарын 01-ний өдрийн НАХ-ын сайдын 401 тоот тушаалаар Гал командад ажиллах анхны бие бүрэлдэхүүнийг баталж, командын дарга 1, салааны дарга 3, жолооч 2, гал сөнөөгч 12 орон тоотой автоцистерн 1-тэй анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

2016 онд улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гал түймэр унтраах аврах 2 дугаар зэрэглэлийн депогийн барилгыг ашиглалтад оруулсан нь тохилог ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломж нь бүрджээ.

Одоо тус анги нь 33 албан хаагчийн орон тоотой, 4 ээлжийн зохион байгуулалттай, ангийн захирагч 1, салааны захирагч 4, галын автомашины жолооч 8, аврагч-гал сөнөөгч 16, шуурхай удирдлагын оператор 4 албан хаагчтай, үндсэн албаны 3, туслах зориулалтын 2 автомашин зэрэг техник, хүч, хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ