Эмч нарын үзлэгээр хавдар, хавдрын сэжиг наймыг илрүүлжээ
Архангай /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар Улсын нэгдсэн Төв эмнэлгийн анагаах ухааны доктор Б.Болормаа, Н.Сувдаа тэргүүтэй эмч нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Төвшрүүлэх, Цэнхэр сумын иргэдэд элэг цөс, ходоод гэдэс, дотоод шүүрэл, зүрх судас, уушиг, бөөр, мэдрэлийн эмгэг судлал, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд, ЭХО оношилгооны чиглэлээр үзлэг, шинжилгээ хийж, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүллээ.
1746 өдөр