Автомашины хөдөлгөөний хязгаарлалтад өөрчлөлт оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-21 13:07:32

Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Онцгой комисс 16.00 цагт хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн /02.20/ хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хугацаанд улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг гаргасан юм. 

Холбоотой мэдээ