Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 52 хувь нь эмэгтэйчүүд байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-27 11:20:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1086  ажилгүй хүн байгаагийн 52.0 хувь нь буюу 565 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 166 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 11.8 хувиар багассан байна. 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 160 нь дээд, 42 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 846 нь бүрэн болон бүрэн бус дунд, 29 нь бага боловсролтой хүмүүс байна.

1 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 48 хүн шинээр бүртгүүлжээ.      

Холбоотой мэдээ