Оны эхний сард Архангай аймагт 62 гэмт хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-27 12:57:55

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний нэгдүгээр сард гурван хүн гэмт хэрэгт холбогдож, 62 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 12, өмчлөх эрхийн эсрэг 34, байгаль хамгаалах журмын эсрэг 1, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5, бусад 10 гэмт  хэрэг гарчээ.

Гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 252.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 4.8 хувийг бүлэглэж үйлдсэн бол зөрчил гаргасан 3 хүнийг албадан саатуулж, 27 хүнийг баривчилсан  байна.            

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 15.1 хувиар буюу 9 тохиолдлоор буурснаас хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 25 хувиар буюу 4 тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 24.4 хувиар буюу 11  тохиолдлоор тус тус буурчээ.

Холбоотой мэдээ