Ц.Билэгтсайхан: Эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдсаны дараа ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ, коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Оны эхний сарын болон өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлийн 7 хоногуудыг харьцуулж үзэхэд халдвар 4 дахин ихэссэн. Мөн нэг чухал индикатор ПСР-аар илрүүлэх хувиар тооцож үзэхэд оны өмнө 4.4 хувь байж байгаад одоо 12-14 хувь болоод байна. Өөрөөр хэлбэл, 3-3.5 дахин ихэсч байна.
1295 өдөр