Нийслэлийн иргэдийн 50.4 хувь нь III тунд, 2.5 хувь нь IV тунд хамрагдаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2022-01-16 11:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр нийслэлд вакцины I тунд 36, II тунд 54, III тунд 1303, IV тунд 1778, нийт 3171 иргэнийг хамрууллаа.


Иргэдэд вакцин тарьж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хүн амын 75.1 хувь нь I тунд, 71.9 хувь нь II тунд, 50.4 хувь нь III тунд, 2.5 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.


Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.445 (77.0 хувь), 16-17 насны 26.989 (79.6 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг УОК-ын Шуурхай штаб мэдээлэв. 

Холбоотой мэдээ