7 дугаар сард хамгийн олон, 12 дугаар сард хамгийн цөөн хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-17 13:19:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021 онд 71.2 мянган эх амаржсан нь өмнөх оныхоос 4.5 мянга буюу 6.0 хувиар багассан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, амаржсан эхчүүдийн 76.0 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь уржнангийнхаас 2.5 нэгж хувиар өсжээ. Нийт амаржсан эхчүүдийн 206 буюу 0.3 хувь нь гэртээ төрсөн байна.

2021 онд нийт 71.7 мянган хүүхэд төрж, өмнөх оныхоос 4.6 мянга буюу 6.0 хувиар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад 7 дугаар сард хамгийн олон буюу 6.4 мянган хүүхэд төрсөн бол 12 дугаар сард хамгийн цөөн буюу 5.3 мянган хүүхэд төрсөн байна.

Холбоотой мэдээ