Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-18 11:07:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 2135 тохиолдол шинжилгээгээр батлагдаж, гурван хүн нас барав.

 

Үүнээс Улаанбаатар хотод 1344, хөдөө орон нутагт 791 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 230, Орхон аймагт 127 тохиолдол бүртгэгджээ. Харин Архангай, Дундговь, Төв аймагт халдварын тохиолдол илрээгүй байна.

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 8210 хүний 2561 хүний биеийн байдал хөнгөн, 4824 нь хүндэвтэр, 778 нь хүнд, 47 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 36 229 хүн байгаа аж. 



Холбоотой мэдээ