Өнгөрсөн онд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-17 13:52:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 онд 576.0 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 542.6 мянга буюу 17.3 дахин нэмэгджээ.

Үүнд коронавируст халдварын 561.2 мянган тохиолдол буюу 97.4 хувь бүртгэгдсэн нь нөлөөлжээ.

Харин коронавируст халдвараас бусад төрлийн халдварт өвчин өмнөх оныхоос 30.2-93.5 хувиар буурсан байна. Тухайлбал, гар, хөл, амны өвчлөл 1960 буюу 93.5 хувиар, салхин цэцэг 2590 буюу 89.8 хувиар, вируст хепатит 222 буюу 62.9 хувиар, мөөгөнцөр 1963 буюу 57.9 хувиар, бэлгийн замаар дамжих халдварт өвчин 6817 буюу 42.2 хувиар тус тус буурчээ.

Улсын хэмжээнд 2021 онд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 327 болсон байна. Монгол Улсад  ХДХВ/ДОХ-ын халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэн юм.

Холбоотой мэдээ