Аюулын дохио нь ассан эрчим хүчний салбар
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбар бол тухайн улс орны үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбарын нэг байдаг. Гэвч манай улсад хэзээ мөдгүй зогсоход бэлэн, аль хэзээний аюулын дохио нь ассан байдалтай байсаар удлаа.Эцсийн хүчээ шавхан ажиллаж байгаа эрчим хүчний салбарт системийн хэмжээний том саатал үүслээ гэхэд улсаараа цахилгаангүй, дулаангүй, усгүй болоход бэлэн байгаа. Хөрөнгийн эх үүсвэргүй учир засвар, шинэчлэлээ ч хийж чаддаггүй, шинэчлэгдэж сайжрахгүй байгаа болохоор гэмтэл саатал гарах нь өдөр бүр нэмэгдэж байгаа нь түгшүүрийн дохио хангинасаар байгаа гэсэн үг.
1182 өдөр