ХУУЛИЙН ТӨСӨЛ: Зөвшөөрлийн тоог цөөлж, бизнест ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-06-10 20:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд эдүгээ 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгааг судлан тогтоожээ. Бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгосон ийм байдалд хүргэсэн бололтой.


Зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлахтай холбоотой харилцаа боловсронгуй болгох үүднээс Засгийн газар хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хуульд 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг нэгтгэсэн байна. Хуулийн төслийн хориглосон болон тусгай зөвшөөрлийн жагсаалтын хэсгээс уншигч танд хүргэе.


Хориглох үйл ажиллагаа 

Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно 

  • хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах 
  • хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэх 
  • садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих 
  • хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх 
  • олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа 
  • аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах 
  • аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх 
  • үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх
  • төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх 

Энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан “казиногийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг хориглох гэдэгт мөнгө буюу түүнийг орлогч металл /токенс/ хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос /чип/ буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж ойлгоно гэсэн тайлбар хийжээ.


Тусгай зөвшөөрлийн жагсаалт: (7.2 дугаар зүйл)

1.Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах (Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • газар ашиглах, эзэмших эрх  (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч),
  • гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх(ОБЕГ),
  • үйл ажиллагаа эрхлэх / (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга),
  • нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах  (Засгийн газар),

Байгал орчны салбарт 26 тусгай зөвшөөрөл байгаа юм. Түүний 5-ийг дээрх эрх бүхий субъектүүд олгоно. Харин бусад 21-ийг нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно (БОНХЯ).


2.Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • аудитын үйл ажиллагаа эрхлэх 
  • татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх 
  • хөрөнгийн үнэлгээ хийх (Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • үнэт цаас үйлдвэрлэх 
  • эд хөрөнгийн хонжворт сугалаа гаргах зөвшөөрөл  (Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх (Гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх 
  • татваргүй барааны дэлгүүр ажиллуулах 
  • гаалийн түр агуулах ажиллуулах 

Гаалийн удирдах төв байгууллага гэх мэт гаальтай холбоотой 6 төрлийн тусгай зөвшөөрлийг олгоно.

3.Банк, банк бус санхүү, үнэт цаасны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • банк байгуулах 
  • үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах үйл ажиллагаа эрхлэх 
  • банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц өөрчлөгдөх,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх 
  • систем ажиллуулах /3.16/,
  • мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх 
  • актив удирдлагын үйл ажиллагаа эрхлэх  Монголбанк энэ мэт 27 тусгай зөвшөөрлийг олгоно.
  • ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх 
  • хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх
  • үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх 
  • банк бус санхүүгийн байгууллага зээл олгох үйл ажиллагаа эрхлэх 
  • банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын арилжаа  Санхүүгийн зохицуулах хороо энэ мэт 33 тусгай зөвшөөрөл олгоно.

4.Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  •  гадаадын иргэн улсын онц чухал объектод ажиллах  (Засгийн газар),
  • сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх, дахин цэнэглэх 
  • галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх 
  • нотариатын үйл ажиллагаа эрхлэх 
  • тамга, тэмдэг үйлдвэрлэх (Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн), 
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  (Хуульчдын холбоо ),
  • хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх (Цагдаагийн ерөнхий газар).галт .зэвсгийн гэрчилгээ  (Цагдаагийн төв байгууллага ),
  • зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлт 
  • давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг (ШӨХТГ),
  • оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөллийн үйл ажиллагаа эрхлэх  (ОӨГ)
  • хэмжих хэрэгслийн үйлдвэрлэл, суурилуулалт, засвар, худалдах, ажил үйлчилгээ эрхлэх Хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага). Энэ салбарт 12 тусгай зөвшөөрөл байна.

5.Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • хот байгуулалтын баримт бичиг боловсруулах 
  • онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх 
  • барилгын инженер-геологийн судалгаа хийх 

Барилгатай холбоотой 11 тусгай зөвшөөрлийг БХБЯ олгоно. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл 15 тусгай зөвшөөрөл олгоно.

Тухайлбал:

  • хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ /
  • цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
  • бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ 
  • бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ 
  • барилгын эх зураг батлах (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга).Энэ салбарт нийт 27 тусгай зөвшөөрөл байна.

6.Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх 
  • автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх 
  • авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх (Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага)
  • төмөр замын суурь бүтэц барих  (Засгийн газар),
  • төмөр замын суурь бүтэц ашиглах 
  • төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх 
  • суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах  (Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх
  • аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх 
  • агаарын хөлгийн засвар үйлчилгээ эрхлэх  (Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх  (Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага) .Энэ салбарт 12 тусгай зөвшөөрөл байна.

7.Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх 
  • үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах 
  • үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах  (Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис материал үйлдвэрлэх, хадгалах, ашиглах, худалдах(Онцгой байдлын асуудал эрхэлсэн, Засгийн газрын гишүүн),
  • хамгаалан булахад зориулан газрын хэвлийг ашиглуулах  (Засгийн газар),
  • төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх;  (Хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • түгээмэл тархацтай ашигт малтмал хайх 
  • түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 
  • ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглуулах  (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга). Нэр бүхий субьектүүд дээрх тусгай зөвшөөрлийг олгоно.

Уул уурхайн салбар онцгой учраас дээрхээс гадна:

  • Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 7,
  • Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 2,
  • Цөмийн энергийн комисс 12,
  • Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 7,
  • Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 14, нийт 51 тусгай зөвшөөрөл энэ салбар байна.

8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • согтууруулах ундаа импортлох / (Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх  (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга),
  • согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх  (Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч),
  • мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх (Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах (Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх 
  • тамхины ургамал тариалах, тамхи үйлдвэрлэх 
  •  тамхи импортлох
  • үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх  (Засгийн газар),
  • шинээр малын үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог бий болгох, эм зохион бүтээх, бичил биетнийг өсгөвөрлөх, үр, өндгөн эс, хөврөл үрийг үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах 
  • ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах 

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ мэт 6 тусгай зөвшөөрөл олгоно. Энэ салбар нийт 14 тусгай зөвшөөрөлтэй.

9.Соёл, боловсролын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • гадаад улсад үзэсгэлэн гаргах зорилгоор түүх, соёлын дурсгалт зүйл, археологи, палеонтологийн олдворуудыг улсын хилээр нэвтрүүлэх 
  • соёлын өвийг сэргээн засварлах  .палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх  (Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага),
  • мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх  (Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах  (Мэргэжлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага), Тус байгууллага дээрхээс гадна 6 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно.              Энэ салбарт нийт 14 тусгай зөвшөөрөл олгоно.

10.Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйл ажиллагааны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ

  • Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах (Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • Төрөлжсөн асрамжийн газрын үйл ажиллагаа эрхлэх (Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага),
  • нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх  (Засгийн газар),        

11.Эрчим хүчний чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • эрчим хүчний барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх ажлын зураг төсөл боловсруулах (Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн),
  • эрчим хүчний барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх ажлын зураг төсөл боловсруулах 
  • 0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх 
  • 0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх 
  • 0.7-80.0 кгх/см2 даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх 
  • эрчим хүчний барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 

Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээрх харилцааг зохицуулах 25 тусгай зөвшөөрөл олгоно. Харин улсын хилийг дайран өнгөрөх шугам ашиглах, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамж, хийн хангамжийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, бусад тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл 12 тусгай зөвшөөрлийг олгоно. Тухайлбал

  • цахилгаан үйлдвэрлэх 
  • цахилгаан дамжуулах 
  • цахилгаан дамжуулах 
  • диспетчерийн зохицуулалт хийх 
  • цахилгаан экспортлох, импортлох 
  • эрчим хүчний барилга байгууламж барих   Энэ салбарт нийт 38 тусгай зөвшөөрөл байна.

12.Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно.

  • эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх
  • мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах 
  • өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 
  • түргэн тусламжийн үйлчилгээ 
  • хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох 
  • ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх
  • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 20 тусгай зөвшөөрөл олгоно.

13.Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:

  • радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах 
  • сансрын холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх 
  • мэдээлэл холбооны үйлчилгээний эрхлэх
  • контентын үйлчилгээ эрхлэх 
  • тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх  Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дээрх харилцааг зохицуулсан 12 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно гэжээ.
Холбоотой мэдээ