Зээлийн үлдэгдэлийн 86,2 хувь нь хэвийн ангилалд багтжээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2022-05-27 16:28:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банкан дахь төгрөгийн хадгаламж 2022 оны 4 дүгээр сарын эцэст 13.7 их наяд төгрөг болсон гэж ҮСХ мэдээлжээ. Энэ нь өмнөх буюу 3 дугаар сараас 7.9 тэрбум төгрөг (0.1 хувь)-өөр өссөн дүн. Нэг сарын дотор 7.9 тэрбум төгрөгөөр өссөн банкны аөдгөлөмжийн тоон үзүүлэлтийг  2021  оны  нэг дүгээр улирал буюу жилийн өмнөхтэй хурьцуулбал 1.3 их наяд төгрөг (8.4 хувь)-өөр буурчээ. Төгрөгийн хадгаламж:

  • 89.2 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийнх,
  • 10.8 хувь (1.5 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэж гарчээ.

Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх буюу 3 дугаар сараас 81.4 (1.9%) тэрбум төгрөгөөр банкны хадгаламж  өссөн дүн мэдээ. Нэг сарын дотор гарсан хадгаламжийн  өсөлтийг  2021 оны 1 дүгээр улирал буюу 1 жилийн өмнөхөөс 208.2 тэрбум төгрөг (4.6 хувь)-өөр буурсан үзүүлэлт байна. Хадгаламжид хүү төлдөг банкны салбар бусдад зээл олгохдоо хүүгээр нь ашиг орлого олдог байх жишээтэй. Банкны зарлага нь  хадгаламжийн хүү. Харин  орлого нь  зээлтйн хүү байж таарна. Гэхдээ банкнуудын хэнд хэдэн төгрөгийн зээлийг хэдэн хувийн хүүтэй болгосон талаар ҮСХ ямар нэг мэдээлэл боловсруулж нийтэд тайлгандаггүй бололтой. Харин зээлийн өрийн үлдэгдлийн мэдээллийг нийтэд мэдээлсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 4 дүгээр сарын эцэст 22.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх буюу 3 дугаар  сараас 671.1 тэрбум төгрөг(3.0 хувь)-өөр өссөн дүн. Түүнийг 2021 оны  1 дзгээр улирал буюу нэг жилийн өмнөхтэй харьцуулбал   5.1 их наяд төгрөг (28.7 хувь)-өөр өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл:

  • 51.9 хувь нь иргэд,
  • 46.4 хувь нь хувийн байгууллага,
  • 1.0 хувь нь төрийн байгууллага,
  • 0.7 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх гэж ҮСХ мэдээлсэн байна.

Тус хорооноос банкны зээлийн үлдэгдлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл гэдэг байдлаар дүн мэдээг нэгтгэжээ. Арилжааны банкны зээлийн өрийн  үлдэгдэл:

  • 86.2 хувийг хэвийн зээл,

Төлөвлөгдсөн хугацаанд байгаа зээл, түүний хүүг ойлгоно. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 4 дүгээр сарын эцэст 19.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь  өмнөх 3 дугаар сараас 632.6 тэрбум төгрөг (3.3 хувь)-өөр өсжээ. Түүнийг 2021 оны 1 дүгээр улирал буюу 1 жилийн өмнөхтэй харьцуулбал 5.2 их наяд төгрөг (36.3 хувь)-өөр өссөн байна.

  • 4.4 хувийг хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл,  

Зээл, хүүгийн хугацаа 90 хүртэл хоног хэтэрсэн зээлийг хамруулна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 4 дүгээр сарын эцэст 996.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх 3 дугаар сараас 27.3 тэрбум төгрөг (2.8 хувь)-өөр өсжээ. Түүнийг 2021 оны 1 дүгээр улирал буюу 1 жилийн өмнөхтэй харьцуулахад  289.4 тэрбум төгрөг (22.5 хувь)-өөр буурчээ. 

  • 9.4 хувийг Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдэл,

Хэвийн бус, эргэлзээтэй, муу зээл буюу зээл, хүүгийн хугацаа 91-ээс дээш хоног хэтэрсэн зээлийг хамруулдаг. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2022 оны 4 дүгээр сарын эцэст 2.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь  өмнөх 3 дугаар сараас 11.2 тэрбум төгрөг (0.5 хувь)-өөрөсжээ. Түүнийг 2021оны 1 дүгээр улирал буюу 1 жилийн өмнөхтэй харьцуудбал 141.8 тэрбум төгрөг (7.1 хувь)-өөр өссөн байна.

Монголын Ипотекийн корпорацаас арилжааны банкнуудаар дамжуулан иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 3 дугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх 2 дугаар сараас 70.9 тэрбум төгрөг (1.2 хувь)-өөр нэмгджээ. Түүнийг 2021оны 1 дүгээр улирал буюу 1 жилийн өмнөхтэй харьцуулбал 780.0 тэрбум төгрөг (15.5 хувь)-өөр тус тус өсжээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллар, рубль, юаньтай харьцах сарын дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард:

  • 1 ам. доллар =3041.84 төгрөг
  • 1 рубль=473.33 төгрөг ,
  • 1 юань=38.14 төгрөг байна гэжээ
Холбоотой мэдээ