Эрэгтэйчүүдийн ажил эрхлэлт 60 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-24 16:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл төвшин 12.1 хувьтай гэж ҮСХ мэдээлжээ. Тус зах зээлийн энэ тоон үзүүлэлт нь  өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 0.2 нэгж  хувиар өссөн дүн байх юм. 


Энэхүү хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дотор нь задалж үзвэл:

  • 46.5 мянга нь боломжит ажиллах хүч,
  • 104.4 мянга нь ажилгүй хүн,
  • 4.0  мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид гэж гарчээ.

Хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж  ойлгоно хэмээн тодотгожээ. 


Түүнийг доорх үзүүлэлтээр хэмжинэ. Тухайлбал:

  • Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч,

Хөдөлмөрийн тухай хуульд 7 хоногийн ажлын цагийг 40 гэж заасан байдаг. Хуульд заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн  хүнийг энэ хүрээнд авч үзнэ.

  • Ажилгүй хүн,

Хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насныхан багтана.

  • а. хөдөлмөр эрхлээгүй,

Сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй хүнийг хэлнэ.

  • б. ажил хийхэд бэлэн,

Сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байгаа 15-аас дээш насныхан орно.

  • в. ажил хайж байгаа,

Сүүлийн дөрвөн долоо хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн хэлбэрээр ажил хайсан эсвэл хувийн бизнес эхлүүлэх оролдлого хийсэн хүн юм. Ажил хайх гэдгийг ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлэх, ажлын байрны талаар мэдээлэл авч ажил олгогчтой холбогдсон, ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих гэх мэт ажил олох оролдлого идэвхтэй хийхийг ойлгоно. Харин ажлын байрны талаар мэдээлэл авсан ч ажил олгогчид хандаагүй бол идэвхтэй оролдлого хийсэн гэж үзэхгүй гэжээ.


Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг өмнөх буюу 2021 оны 4 дүгээр  улиралтай харьцуулахад:

  • хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл төвшин 0.2 нэгж хувиар,
  • ажилгүйдлийн төвшин 0.4 нэгж хувиар,
  • ажилгүй хүн болон цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн төвшин 0.1 нэгж хувиар,
  • ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн төвшин 0.4 нэгж хувиар өссөн байна.

      Ажил эрхлэлтийн 2022 оны эхний улирлын үзүүлэлтүүд

Энэ она эхний улирлын ажил эрхлэлтийн үзүүлэлийг 2021 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад:

  • хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл төвшин 5.0 нэгж хувиар,
  • ажилгүйдлийн түвшин 0.3 нэгж хувиар, ажилгүй хүн болон цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчдийн нэгдсэн төвшин 0.5 нэгж хувиар,
  • ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 4.8 нэгж хувиар буурсан гэж гарчээ.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд насны бүлгээр:

  • 15-24 насныхан (боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд),
  • 25-54 насныхан (ерөнхий ажиллах хүчний насныхан)  
  • 55-64 насныхан (тэтгэвэрт гарахад ойрхон байгаа) 

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.1 хувь гэжээ. Энэ нь  өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 0.5 нэгж хувиар буурсан. Гэхдээ 2021 оны  1 дүгээр улирлаас 3.0 нэгж хувиар өсжээХүйсээр нь ялган авч үзэхэд:

  • эрэгтэйчүүд 59.8 хувь,
  • эмэгтэйчүүд 47.0 хувийг эзэлжээ.

      Ажил эрхлэлтийн хүрээ

Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид. Мөн нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүнийг ажиллах хүч гэж ойлгож болох юм байна.  Ажиллах хүчний судалгааны 2022 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь дээрх нэршилд багтана. Тэдний 1.1 сая нь ажиллагчид (91.5 хувь) байна. Ажиллагчид 2021 оны 1 дүгээр улирлаас 73.6 мянгаар, Харин өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улирлаас 1.3 мянгаар өсжээХөдөлмөрийн дутуу ашиглалт:

  • 46.5 мянга нь боломжит ажиллах хүч(30.0 хувь),
  • 104.4 мянга нь ажилгүй хүн(67.4 хувь),
  • 4.0 (2.6%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид гэжээ. Хөдөлмөрийн дутуу ашиглалт 2021 оны 1 дүгээр улирлаас 61.3 мянгаар буурсан. Харин 2021оны 4 дүгээр улирлаас 3.6 мянган хүнээр өссөн гэж ҮСХ-ны мэдээллийн санд тэмдэглэгджээ.   

Ажилгүй хүний тоо 2021 оны 1 дүгээр улирлаас буурсан байдлыг насны бүлгээр:

  • 35-39 насны бүлэгт 5.8 мянгаар,
  • 40-44 насны бүлэгт 5.3 мянгаар тус тус өсжээ. Боломжит ажиллах хүч 2021 оны 1 дүгээр улирлаас 62.3  мянгаар буурчээ. Гэхдээ 2021 оны 4 дүгээр  улирлаас 1.4 мянгаар өссөн байна. Боломжит ажиллах хүч 2021 оны 1 дүгээр улирлаас буурахад:
  • 35-49 насны бүлэгт 29.5 мянгаар,
  • 20-29 насны бүлэгт 19.4 мянгаар буурсан нь нөлөөлжээ. Харин 2021 оны 4дүгээр улирлаас өсөхөд:
  • 30-34 насны бүлэгт 2.6 мянгаар,
  • 50-64 насны бүлэгт 4.0 мянгаар өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ тайлбарласан байна. Ажиллагчдыг 2021 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад:
  • боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 26.9 мянгаар(34 хувь),
  • боловсролын салбарынх 12.7 мянгаар(14.7хувьтус бүр өсжээ. Харин удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 7.0 мянгаар буурсан байна.

 Гэхдээ өмнөх буюу 2021 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад:

  • боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 24.5  мянгаар(30 хувь),
  • ХАА, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуурын салбарынх 22.2 мянгаар (8 хувь) өсжээ.

Ажил эрхлэлт нь хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний хоорондын харьцаа, нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх байдлыг харуулдаг гэж үзэх юм. 


Ер нь ажиллах хүчний арилжаа солилцоо хийж буй хүрээг хөдөлмөрийн зах зээл гэж тодорхойлжээ.

 

Холбоотой мэдээ