“Дашваанжил сүүн цацал” хоршоо 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган суманд байгуулагдсан “Дашваанжил сүүн цацал” хоршооны сүү, сүүн бүтээгдэхүүний цех энэ сарын 22-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйн газар SECIM /Нэмүү өртгийн сүлжээ/ төслийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн саальчид хоршиж бүлэг болж, сүүгээ нийлүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулах, цехэд ажиллах хүн хүч бэлтгэх, бүтээгдхүүнээ үйлдвэрлэх технологийн сургалтуудыг хийсний дүнд аймгийн хэмжээнд анх удаа гэж хэлж болохуйц экологийн цэвэр бүтээгдхүүний цехтэй болсон байна.
2620 өдөр