Ерөөгийн түймрийг унтраахаар 170 гаруй хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-28 12:10:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант 3-р багийн “Шарлан голын Баавгай уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн цэг icc.mn сайтад энэ сарын 17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн байна.
Энэхүү мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дөрвөн жолооч, аймгийн ОБГ-ын 30 алба хаагч, 7 техник хэрэгсэлтэй, мөн Дархан-Уул аймаг, нийслэлээс туслах хүч очин ажилласан аж. Одоогийн байдлаар тус түймрийн голомтод 170 хүн, есөн техник хэрэгсэл, зургаан морьтой ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ