“Улсын тэргүүний сум”-ын шагналыг гардуулан өглөө
Увс /МОНЦАМЭ/. “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан Бөхмөрөн суманд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий гэрчилгээ, 100 сая төгрөг, дурсгалын тугийг гардуулах үйл ажиллагаа өчигдөр тус суманд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэхүү шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өгч, ажилсаг хөдөлмөрч Бөхмөрөнчүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
2612 өдөр