Чандмань улаан уулыг тахилаа
Увс /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн 23-ны цагаан морин өдөр Улаангом сумын чанх урд байрлах Чандмань улаан уулыг тахилаа. Улаангом сумын ИТХ, ЗДТГ болон Дэчинравжаалан хийдээс хамтран зохион байгуулсан энэхүү тахилгын үйл ажиллагаанд сүсэгтэн олон олноор хамрагдаж, хурал даган баяслаа. Эртний уламжлалт Үр сар буюу зуны эхэн сард Монголчууд эх байгалиа аргадан тахиж, тэр жилийнхээ үр төлийг асарч тэтгэн, хур усан цагтаа бууж, өвс ургамал шимтэй байхыг билэгддэг байна.
2612 өдөр